Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжин ажиллуулах тухай зар

Тавигдах болзол, шаардлага:
• төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
• зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
• зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.
Бүрдүүлэх материал:
• Төрийн албан хаагчийн анкет;
• Иргэний үнэмлэхийн хуулбар;
• Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
• Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
• Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
• Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
• Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
• Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
• Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.
Материал хүлээн авах:
• Хугацаа: 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 17:30 цаг хүртэл
• Хүлээн авах хаяг: info@mmra.gov.mn цахим шуудангаар
• Холбоо барих утас:51-260198
Д/д | Албан тушаалын нэр | Албан тушаалын ангилал | Зарлагдах орон тоо |
Удирдах албан тушаал-2 |
-
| Эм хангамжийн газрын дарга | ТЗ-3 | 1 |
-
| Эмнэлгийн тоног төхөөрөмжийн газрын дарга | ТЗ-3 | 1 |
Гүйцэтгэх албан тушаал- 8 |
-
| Шинэ эм, инновацийн асуудал хариуцсан мэргэжилтэн | ТЗ-7 | 1 |
-
| Эмийн үнийн зохицуулалт, өртөг үр дүн, эдийн засгийн асуудал хариуцсан мэргэжилтэн | ТЗ-7 | 1 |
-
| Эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ, худалдан авах ажиллагааны мэдээний сангийн асуудал хариуцсан мэргэжилтэн | ТЗ-7 | 1 |
-
| Эрүүл мэндийн байгууллагын дэд бүтэц, эмнэлгийн тоног төхөөрөмжийн судалгааны асуудал хариуцсан мэргэжилтэн | ТЗ-7 | 1 |
-
| Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн (Удирдлагын зөвлөл) | ТЗ-7 | 1 |
-
| Булган, Эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч | ТЗ-7 | 1 |
-
| Дундговь, Эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч | ТЗ-7 | 1 |
-
| Өвөрхангай, Эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч | ТЗ-7 | 1 |