Өмнөговь, Баян-Өлгий аймгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд сургалт зохион байгууллаа

Чанарын хяналтын газрын орон нутаг дахь улсын /ахлах/ байцаагчид Өмнөговь болон Баян-Өлгий аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд, эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн сургалтад Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын чиг үүрэг, эрүүл мэнд эм хангамжийн салбарын хууль эрх зүйн орчин сэдвээр мэдээлэл өгч, санал солилцож ажиллалаа. Сургалтын үеэр "Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн зохистой хэрэглээ, эрүүл мэндийн байгууллагын дотоод хяналт шалгалт, жор бичилтийн байдал, цаашид анхаарах асуудал" сэдвээр илтгэл тавьж, үүрэг чиглэл өгч ажиллав. Тус сургалтад эрүүл мэндийн 48 байгууллагын 58 эмч, менежер, эрүүл мэндийн болон эм хангамжийн байгууллагуудын мэргэжилтнүүд хамрагдав.