Эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгаанд хяналт, шалгалт хийх талаар хамтран ажиллана

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран эмийн зар сурталчилгаанд хяналт, шалгалт хийх, хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо.

Энэ ажлын хүрээнд Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, телевиз, радио, нийгмийн сүлжээгээр түгээж байгаа эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгааг зөвшөөрөлтэй эсэхэд холбогдох хуулийн дагуу шалгалт хийх, цаашид хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллуулахад дэмжлэг үзүүлж, сургалт зохион байгуулах мөн салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.