ОРОН ТООНЫ БУС ШИНЖЭЭЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас “Эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн, вакцин, лабораторийн урвалж, оношлуур үйлдвэрлэх, импортлох, ханган нийлүүлэх” чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгчийн бүрдүүлсэн баримт бичиг, ажлын байр холбогдох хууль, журам, сайдын тушаал, стандартын шаардлага хангаж буй эсэхэд хяналт, үнэлгээ хийн дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ОРОН ТООНЫ БУС ШИНЖЭЭЧ-ийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

ШИНЖЭЭЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

1. Эм зүйч, эрүүл ахуйч, тархвар судлаач, эмч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, эм судлаач мэргэжилтэй байх;

2. Мэргэжлийн болон эрдмийн зэрэг цолтой;

3. Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан;

4. Эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, биологийн идэвхт бүтээгдэхүүний үйлдвэр, ханган нийлүүлэх байгууллагын бүтэц, үйл ажиллагаанд үнэлгээ дүгнэлт өгөх ажлын дадлага, туршлагатай;

5. Ашиг сонирхлын болон ёс зүйн зөрчилгүй;

6. Гэмт хэрэгт холбогдож байгаагүй;

7. Шинжээч өөрийн нэр дээр тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй байх;

8. Хууль, эрх зүйн мэдлэгтэй, бичиг баримт боловсруулах, хариуцлага хүлээх чадвартай байх шаардлагыг хангасан байна.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

1. Шинжээчээр ажиллахыг хүссэн өргөдөл;

2. Төрийн албан хаагчийн 1-р маягт анкет;

3. Иргэний үнэмлэхний хуулбар;

4. Мэргэжлийн диплом, зэргийн үнэмлэхний хуулбар;

5. Гэмт хэрэгт холбогдож байгаагүй тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт;

6. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар эсвэл тодорхойлолт;

Жич: Материалыг 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 17.30 хүртлэх хугацаанд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт цаасаар эсвэл d.byambaa@mmra.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: UBH center 8 давхар, Энхтайвны өргөн чөлөө, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо 14210

Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг 99082065, 99042267 дугаарын утсаар лавлана уу.