Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, лабораторийн урвалж, оношлуурыг Төрийн худалдан авах ажиллагааны цахим дэлгүүрт байршуулах талаар ажлын хэсгийн гишүүдтэй уулзалт зохион байгууллаа.
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ оношлогоонд шаардагдах лабораторийн урвалж, оношлуур, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийн хангамжийг зохицуулах, ашиглалт, чанар аюулгүй байдалд хяналт, зохицуулалт хийх ажлын хүрээнд эмнэлгийн хэрэгсэл, лабораторийн урвалж, оношлуурыг Төрийн худалдан авах ажиллагааны цахим дэлгүүрт байршуулах зорилгоор 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ажлын хэсэг хуралдлаа.
.png)