Эмийн гаж нөлөөний сэжигтэй тохиолдол бүрийг мэдээлээрэй.

Хэрэв та эмнэлгийн мэргэжилтэн бол анхаарлаа түр хандуулаарай.

👇 Таны үйлчлүүлэгчид эмийн эмчилгээтэй холбоотой ямар нэгэн гаж нөлөөний сэжигтэй тохиолдол илэрсэн үү?

😷 Тохиолдол бүрийг та бидэнд мэдээлснээр эмийн аюулгүй байдлын хяналтыг сайжруулахад үнэтэй хувь нэмрээ оруулж байдаг.

Эмийн хэрэглэх зааварт тусгагдсанаас гадна бусад гаж нөлөө гэж сэжиглэсэн тохиолдолд яаралтай мэдээлснээр бид мэдээллийг хүлээн авч, холбогдох тандалт, үнэлгээг хийн, эрсдэлийг бууруулах шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Эмнэлгийн мэргэжилтэн та эмийн гаж нөлөө, аюулгүй байдлын талаар тогтмол шинэ мэдлэг, мэдээллийг цуглуулснаар үйлчлүүлэгчид тохирох хамгийн оновчтой, аюулгүй эмчилгээг зөвлөх боломжтой.

#MedSafetyWeek #ReportSideEffects #Pharmacovigilance