Булган аймгийн эмнэлэг, эм хангамжийн байгууллагуудад Зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Улсын Их Хурлын “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” 2021 оны 106 дугаар тогтоол, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Мэргэжлийн Хяналтын ерөнхий газрын 22/02, 22/01 дугаартай хамтран ажиллах гэрээ, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын баталсан 01/05 дугаартай удирдамж, “Эмнэлэг, эм хангамжийн байгууллагуудад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх хөтөлбөрийн хүрээнд Чанарын хяналтын газрын Эм, биобэлдмэлийн хяналтын улсын /ахлах/ байцаагчид Булган аймгийн 12 сумын Эрүүл мэндийн төв, 20 эмийн сан, нийт 32 байгууллагад зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.

Хамрагдсан байгууллагуудын:

15 буюу 47% бага,

13 буюу 40% дунд,

4 буюу 13% бага эрсдэлтэй үнэлэгдэж, илэрсэн алдаа дутагдлыг арилгуулахаар 32 байгууллагад улсын байцаагчийн 78 заалттай зөвлөмжийг хүргүүлээд байна. Зөвлөн туслах үйлчилгээ үргэлжилж байна.