Эм хангамжийн байгууллагуудад зориулан сургалт зохион байгууллаа
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын баталсан 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн тушаалаар “Эм хангамжийн байгууллагуудад тавигдах шаардлага” сэдэвт сургалтыг Чанарын хяналтын газраас 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр /цахимаар/ зохион байгууллаа. Сургалтад 100 гаруй эм хангамжийн байгууллагууд хамрагдав.
Сургалтын хүрээнд Эм, биобэлдмэлийн хяналтын улсын /ахлах/ байцаагчдад Зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх явц, үүнд илэрч байгаа алдаа дутагдлууд, үүсэж болох эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх, цаашид анхаарч ажиллах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, мэргэжил арга зүйгээр хангах үйл ажиллагааг мөн зохион байгуулж, сургалтаа амжилттай өндөрлүүллээ.

