Хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийг устгууллаа
Баянгол дүүрэгт байрлах Монос трейд ХХК, Моносфарм трейд ХХК-ийн ирүүлсэн хүсэлтийн дагуу хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм устгуулах тухай улсын байцаагчийн дүгнэлт үйлдэж, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай хамтран хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан мансууруулах, сэтгэцэд нөлөөт 4 нэрийн 5 цувралын нийт 887 лаа, 193,343 шахмал, 2025 ампул хэлбэрийн эмийн бүтээгдэхүүнийг Элемент ХХК-аар устгуулж, хяналт тавьж ажиллалаа.

