Эмийн зохистой хэрэглээний 10 хоногийн аян эхэллээ.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас Эмийн зохистой хэрэглээний 10 хоногийн аяныг “Зохистойгоор зөв хэрэглэе” уриан дор эхлүүлж байна.
Энэхүү аян иргэдийн эмийн зохистой хэрэглээний мэдлэг хандлагыг сайжруулахад чиглэхээс гадна эмнэлгийн эмнэлзүйн эмзүйн албаны үйл ажиллагааг олон улсын түвшинд хүргэх, эмч, эм зүйч нарын эмийн зохистой хэрэглээний мэдлэг, туршлагыг сайжруулахад чиглэгдэж байгаагаараа онцлог юм.
Эмийн зохистой хэрэглээний 10 хоногийн аяныг угтаж өнөөдөр эмнэлзүйн эмзүйн албаны шинэ үлгэрчилсэн дүрмийг улсын хэмжээнд хэрэгжүүлэн ажиллаж, манлайллыг бий болгохоор сонгогдсон эмнэлгийн төлөөллүүдэд батламж гардууллаа. Эмнэлгийн төлөөллүүд туршлага судлахаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эм зүйн алба, Олон Улсын түвшинд нийцсэн эмнэлзүйн эмзүйн тусламж үйлчилгээ үзүүлж буй Монгол-Японы эмнэлгийн эм зүйн алба, Эм үйлдвэрийн зохистой дадал-GMP (good manufacturing process)-ийг нэвтрүүлэн ажиллаж буй “Нахиа” эмийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах юм.