Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах жилийн хүрээнд эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын ажлын хэсэг ХЭНТИЙ аймагт ажиллалаа.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын баталсан 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 01/05 тоот удирдамжийн хүрээнд 2022 оны 08 дугаар сарын 30-аас 09 дүгээр сарын 4-ний өдрүүдэд Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэг болон Жаргалтхаан, Бэрх сумдын Эрүүл мэндийн төв, 3 эм ханган нийлүүлэх байгууллагад Коронавируст халдвар (COVID-19), томуу томуу төст өвчний үе болон эрт илрүүлгийн ажиллагаанд хэрэглэгдэж буй эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нөөц, бэлэн байдал, тасалдал, чанар, аюулгүй байдалд хяналт шалгалт, үнэлгээ хийж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Улсын их хурлын “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” 2021 оны 106 дугаар тогтоол, ЭМС-ын А/139 дүгээр тушаал болон холбогдох стандарт, тушаалуудыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллалаа.
.jpg)
.jpg)