“Эмийн аюулгүй байдал- аюулгүй эмийн эмчилгээ” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна
Дэлхий даяар үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг сайжруулах болон таагүй тохиолдлыг бууруулах, үйл ажиллагааг сурталчлах зорилгоор “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдөр”-ийг тэмдэглэж иржээ.
Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдөр нь жил бүрийн 9 дүгээр сарын 17-ны өдөр тохиодог бөгөөд энэ жил “Эмийн аюулгүй байдал- Аюулгүй эмийн эмчилгээ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм.
Тус өдрийг угтан Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Чанарын Мэргэжлийн салбар зөвлөл, АШУИС-Эм зүйн сургууль, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Цагдаагийн ерөнхий газрын төлөөллүүд оролцсон хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна.
Өнгөрсөн жил Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас 9 дүгээр сарын 17-ны өдөр Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдрийн арга хэмжээг “Эх, нярайн тусламж, үйлчилгээний аюулгүй байдал” сэдвийн дор тэмдэглэж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд оролцогч талуудыг “Эсэн мэнд амаржих тусламж, үйлчилгээний төлөө ажиллая” хэмээн уриалж байсан юм.
.jpg)
.jpg)