Чанарын баталгаагүй бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг анхааруулж байна.

Цахим орчин буюу нийгмийн сүлжээнд хийсэн тандалтаар Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, чанар аюулгүй байдал нь тодорхойгүй Suxiaojiuxinwan бүтээгдэхүүн худалдаалж байсныг илрүүллээ.

Иймд иргэд чанарын баталгаагүй бүтээгдэхүүн худалдан авч эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй байхыг сэрэмжлүүлж байна.