"Монгол улсын зах зээл дэх стандартын бус, хуурамч, бүртгэлгүй эмийг илрүүлэх, тандан судлах" сэдэвт сургалт зохион байгууллаа
МУ-ын зах зээл дэх хуурамч, стандартын бус, бүртгэлгүй эмийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, тандах, хуурамч эмийн эргэлттэй тэмцэх чиглэлд ижил зорилго бүхий байгууллагуудтай хамтран 2022 оны 05 сарын 02-03-ны өдрүүдэд сургалт зохион байгууллаа.
Тус сургалтад АШУҮИС-ын Эм зүйн сургууль, Дотоод Хэргийн Их Сургуулийн Цагдаагийн сургууль, Эрүүгийн Цагдаагийн Эдийн Засгийн Гэмт хэрэгтэй тэмцэх газар, АХБ-ны Эмийн зохицуулалтын асуудал хариуцсан ОУ-ын зөвлөх, Эмийн аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх, Эм биобэлдмэлийн улсын байцаагчид, мэргэжилтнүүд болон Эм шинжлэх лабораторийн төлөөлөл оролцлоо.
Сургалтаар Эмийн чанар, аюулгүй байдлыг хангахад Олон улс дахь сайн туршлага, хуурамч, стандартын бус, бүртгэлгүй эмийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, тархалтыг таслан зогсоох болон цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо.

