Орон тооны бус шинжээчийн сонгон шалгаруулалтад урьж байна

Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/295 дугаар тушаалаар батлагдсан “Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэх журам”, 2021 оны 08 сарын 19-ний А/528 дугаар тушаалаар батлагдсан Коронавируст халдвар /КОВИД-19/-ын илрүүлэх оношлуурыг яаралтай нөхцөлд зөвшөөрөл олгох журмын хэрэгжилтийг сайжруулах зорилгоор Коронавируст халдвар /КОВИД-19/-ыг илрүүлэх оношлуурын баримт бичигт дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус шинжээчийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

 

Шинжээчид тавигдах шаардлага:

  1. Оношзүйн (лабораторийн их эмч, анагаахын микробиологич) чиглэлээр үнэлгээ, дүгнэлт өгөх чадвартай, дадлага туршлагатай;
  2. Иммунологи, гематологи, серологи-патологи, гистологи, цитологи, вирусологи, молекул биологи, микробиологи, клиник хими чиглэлээр мэргэшсэн;
  3. Тухайн мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, мэргэжлийн зэрэг, эрдмийн цолтой;
  4. Эм, оношлуур ханган нийлүүлэгч байгууллагаас хараат бус;
     
  5. Ёс зүйн зөрчилгүй, гэмт хэрэгт холбогдож байгаагүй байх;

 

Бүрдүүлэх материал:

  1. Шинжээчээр ажиллахыг хүссэн өргөдөл;
  2. Төрийн албан хаагчийн 1-р маягтаар;
  3. Иргэний үнэмлэхний хуулбар;
  4. Боловсролын диплом, мэргэжлийн зэргийн үнэмлэхний хуулбар;
  5. Ашиг сонирхлын болон ёс зүйн зөрчилд холбогдоогүй талаарх ажиллаж буй байгууллагын тодорхойлолт;
  6. Гэмт хэрэгт холбогдож байгаагүй тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
  7. 1% зураг (3 x 4).
     

Жич: Материалыг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 17.00 цаг хүртэл Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт бичгээр болон amarjargal@mmra.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү. 

 

Хаяг: UBH center, Энхтайвны өргөн чөлөө, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо 14210

 

Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг 99016044 дугаарын утсаар Оношлуурын бүртгэл, сунгалт, өөрчлөлтийн асуудал хариуцсан мэргэжилтнээс лавлана уу.