УРИЛГА


УРИЛГА

Тус байгууллагад сайн дурын үндсэн дээр олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх иргэн, Төрийн бус байгууллагуудыг урьж байна.

Тавигдах шаардлага:

1.Сайн дурын үндсэн дээр олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх хүсэл сонирхолтой байх,

2.Байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, зөвлөн туслах хүсэлтэй байх,

3.Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа, санхүү, төсөв, хяналтын талаар зохих мэдлэгтэй байх,

Бүрдүүлэх материал:

А.Иргэний хувьд:

1.Боловсролын түвшинг илтгэх баримт бичгийн хуулбар /диплом, сертификат зэрэг/

2.Төрийн албан хаагчийн анкет №1 маягтыг бөглөсөн байх /анкетыг https://csc.gov.mn/uploads/file/anket.pdf хаягаас татаж авах/

3.Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /тодорхойлолтыг https://www1.e-mongolia.mn/home хаягаас татаж авах/

Б.Төрийн бус байгууллагын хувьд:

1.Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

2.Байгууллагын үйл ажиллагааны талаарх товч танилцуулга

Материал хүлээн авах:

1.Бүрдүүлэх материалыг 1 pdf файл болгож ирүүлнэ.

2.Сонирхсон иргэн, Төрийн бус байгууллагууд 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 17.00 цагийн дотор info@mmra.gov.mn хаягаар материалаа цахимаар ирүүлнэ үү!