Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөл хуралдав

Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн ээлжит хурал цар тахлын нөхцөл байдлаас үүдэн танхим болон цахим хосолсон хэлбэрээр боллоо. Тав дахь удаагийн уг хурлаар шинээр бүртгүүлэх хүсэлтээ ирүүлсэн 22 нэрийн бүтээгдэхүүн болон бүртгэлийн сунгалт хийлгэх хүсэлтэй 17 нэрийн бүтээгдэхүүний асуудлыг хэлэлцэв. Эрүүл мэндийн сайдын 2019 оны 6-р сарын 21-ний өдрийн А/295 тоот тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөл нь сар бүр тогтмол хуралдаж, аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг нээлттэй, шуурхай шийдвэрлэж байна.