Зөвлөх үйлчилгээний зарлал

Монгол улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 222 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар байгуулагдаж, салбарын нэгдсэн бодлого, төрийн үйлчилгээг нэг бүтцэд төвлөрүүлэн, хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн.
Агентлагийн зүгээс хяналт, зохицуулалтын үйл ажиллагааг боловсронгуй болгох, хүний нөөцийг чадавхижуулах зорилгоор ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГЭРЭЭ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг УРЬЖ БАЙНА.