Угтах үйлчилгээ, мэдээллийн ажилтны ажлын байрны ярилцлага боллоо

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас тусгай хэрэгцээт иргэдийн дунд нээлттэй зарласан УГТАХ ҮЙЛЧИЛГЭЭ, МЭДЭЭЛЛИЙН АЖИЛТАН-ы ажлын байранд нийт 20 гаруй анкет ирснээс, дараагийн шатанд 7 хүнийг сонгож, ярилцлаа. Ярилцлагын үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд тулгардаг нийтлэг бэрхшээлүүдийг арилгаж, ажиллах таатай орчин, нөхцөл бүрдүүлэхэд анхааран, тэдний санал, эрмэлзлэлийг онцгойлон сонсохыг зорьсон юм. Төрийн албыг илүү хүртээмжтэй болгож, нийгэмд хувь нэмрээ оруулах тэгш боломжийг түгээсэн энэхүү эерэг жишгийг цаашид улам бүр үргэлжлүүлэхийг хүсч буйгаа тэд уламжилж байв. Бид сонгон шалгаруулалтын дүнг та бүхэнд эргэн мэдээлэх бөгөөд өөрийгөө сорьж, өсөн дэвжих хүсэлтэйгээр анкетаа ирүүлсэн, ярилцлаганд оролцсон хүн бүрт талархал илэрхийлье.