Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилд авна

Төрийн албыг илүү хүртээмжтэй, нээлттэй болгож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллыг дэмжих үүднээс шинэ байгуулагдсан Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар”-т ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭН ажилд авна.

Ажлын байрны чиг үүргийн дагуу агентлагийн УГТАХ ҮЙЛЧИЛГЭЭ, МЭДЭЭЛЛИЙН АЖИЛТАН нь үйлчлүүлэгчдийг угтах, шаардлагатай мэдээллээр хангах, чиглүүлэх, дотоод хурал, үйл ажиллагааг зохицуулах ажлыг гүйцэтгэнэ.

Өөрийгөө сорих, хөгжүүлэх хүсэлтэй, дээрх ажлын байрыг сонирхож буй иргэд холбогдох материалаа 2-р сарын 26-ны оройн 18 цаг хүртэл eehhzg@moh.gov.mn цахим шуудангийн хаягаар илгээнэ үү. Лавлах утас: 9923 6125

Жич: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын оффисын байр нь тэргэнцэртэй хүнд зориулсан налуу зам, ариун цэврийн өрөө зэрэг ажиллах тусгай орчин, нөхцлийг бүрдүүлсэн болно.