Монгол эрдэмтдийн бүтээсэн ковид-19 вирусыг шүлсэнд илрүүлэх пгу оношлуурыг салбар зөвлөлийн хурлаар бүртгэлээ

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамны захиалгаар АШУҮИС, БАС, НЭМС, Молекул биологи удамзүйн тэнхим, Дархлаа судлалын тэнхим, АУХ, Эрдэм шинжилгээний төв лаборатори, Шим тэжээл судлалын тэнхим болон эрдэмтэн, судлаачид хамтран SARS-CoV2-ыг шүлсэнд илрүүлэх шинэ ПГУ оношлуурыг бүтээжээ. Нийт 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй шинжлэх ухаан, технологийн төслийн багийнхны бүтээсэн in-house үндэсний үйлдвэрийн оношлуурыг ЭМЯ, Улсын онцгой комиссын өгсөн чиглэлийн дагуу оношлуурын салбар зөвлөлийн гишүүд ЭЭХХЗГ-т хуралдаж, оношлуурын бүртгэлд албан ёсоор бүртгэлээ. Уг оношлуурын нэгж өртөг нь одоо ашиглаж байгаа PCR оношлуураас 2-3 дахин бага бөгөөд ирэх сарын 1-ний өдрөөс хэрэглээнд бүрэн нэвтрүүлэх аж.