Хүний эмийн зөвлөл хуралдав

Хүний эмийн зөвлөлийн ээлжит хурлаар хэд хэдэн асуудал хэлэлцсэнээс "Армон" эмийн үйлдвэрт Эм үйлдвэрлэлийн зохистой дадлын батламжийг шинээр олгосон бөгөөд Армон үйлдвэр GMP - ын шаардлага хангасан 7 дах үйлдвэр боллоо.
Мөн "Айвико", "Нахиа", "Энхийн шүүдэр" зэрэг үйлдвэрүүдийн зохистой дадлын батламжийн хугацааг сунгахаар шийдвэрлэжээ. Түүнчлэн үндэсний үйлдвэрийн 2 нэрийн эм, 2 нэрийн эмийн түүхий эдийг шинээр бүртгэж, 12 нэр төрлийн эм, эмийн түүхий эдийн бүртгэлийн хугацааг сунгасан бол зарим нэрийн эмийн бүртгэлийн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн байна.