ЭМИЙН БУЦААН ТАТАН АВАЛТАД УЛСЫН ХЭМЖЭЭНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ, ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЛЭЭ.
“Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори”-ийн шинжилгээгээр чанарын шаардлага хангаагүй нь тогтоогдсон БНХАУ-д үйлдвэрлэсэн “Metoclopramide 10mg/2ml” тарилгын эмийн 250206 цувралын буцаан татан авалтын үйл ажиллагаанд улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж гүйцэтгэлээ.
Хяналт шалгалтад нийт 719 эмийн сан, 202 эмнэлэг, 66 эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага буюу нийт 987 байгууллагыг хамруулсан байна.
Хяналт шалгалтын явцад 24 байгууллагад дээрх цувралын 689 ампул тарилгын эмийн буцаан татан авалт хийгдээгүй байсныг илрүүлж, холбогдох ханган нийлүүлэгч байгууллагад нь буцаан татуулах арга хэмжээг авч хэрэгжүүллээ.
Ийнхүү буцаан татан авалтын үйл ажиллагаанд хяналт тавьж, чанарын шаардлага хангаагүй эмийн хэрэглээнээс үүдэх болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авлаа.