ТАЛАРХАЛ.
Эмийн аюулгүй байдал, тандалтын газар нь ЭЭХХЗГ-ын даргын А/128 дугаар тушаалаар батлагдсан “Фармаковижилансийн үйл ажиллагааг зохицуулах журам”-ын дагуу эмийн аюулгүй байдлын хугацаат тайлан (PSUR)-г тогтмол хүлээн авч, Эм судлалын салбар зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн ажиллаж байна.
2026 оны эхний хагас жилийн байдлаар нийт 651 эмийн PSUR хүлээн авч, баталгаажууллаа.
Тус журманд зааснаар олон улсын стандартын дагуу Олон Улсын Анагаахын Шинжлэх Ухааны Байгууллагуудын Зөвлөл (CIOMS)-ийн загвар тайлангийн мэдээлэлт огцом өссөн бөгөөд 2026 оны эхний хагас жилийн байдлаар ЭЭХХЗГ нь гадны үйлдвэрлэгч компаниудаас нийт 11041 CIOMS тайлан хүлээн аваад байна.
PSUR, CIOMS тайлангууд нь эмийн аюулгүй байдлын тандалтын тогтолцооны чухал хэсэг бөгөөд тайлангаа хугацаанд нь ирүүлж, идэвхтэй хамтран ажиллаж буй бүх байгууллагууддаа гүн талархал илэрхийлье.
Та бүхний оролцоо нь эмийн аюулгүй байдлыг хангах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулж байна.