Шинонмед эмнэлгийн албан хүсэлтээр багц сургалт зохион байгууллаа
.jpg)
Шинонмед эмнэлгийн албан хүсэлтийн дагуу Аюулгүй байдал, тандалтын газраас тус эмнэлэг дээр 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр “Эмийн аюулгүй байдал - Фармаковижиланс”, “Фармаковижилансийн үйл ажиллагааг зохицуулах журам”, “Эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хэрэглэх мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмийг үйлдвэрлэх, импортлох, ханган нийлүүлэх, экспортлох, хадгалах, устгах, түгээх, худалдах үйл ажиллагааг зохицуулах журам” сэдвүүдээр сургалт зохион байгуулсан ба нийт 30 гаруй эмнэлгийн мэргэжилтэн хамрагдлаа.
.jpg)
.jpg)
Эмийн аюулгүй байдлын тандалт, судалгааны газар
Мэргэжилтэн Б.Соёл-Эрдэнэ
Утас: 51-260182