Албан хаагчдын аварга шалгаруулах 5 төрөлт тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын нийт албан хаагчдын дунд зохион байгуулагдсан аварга шалгаруулах 5 төрөлт тэмцээн 2026 оны 04 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнийг нээж Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга  П.Алтанцэцэг  үг хэлж, арга хэмжээний ач холбогдлыг онцоллоо.

Тус тэмцээн нь “ЭРҮҮЛ МЭНД, ЭРЧ ХҮЧ” уриан дор зохион байгуулагдаж, байгууллагын албан хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилготой байв. Тэмцээнд газар, хэлтсийн албан хаагчид идэвхтэй оролцож, багийн нийлбэр дүнгээр “Захиргаа, удирдлага газар” тэргүүн байр эзэлж, аваргаар шалгарч “Шилжин явах цом”-ын эзэн боллоо.

Мөн тэмцээнд оролцсон нийт албан хаагчдын дундаас азтай оролцогчийг шалгаруулж, гарын бэлгээр шагнаж урамшууллаа.

Захиргаа, улирдлагын газар

Инженер Д.Даваахүү

Утас: 51-260182