Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын эм шинжлэх лабораторийн хими, микробиологийн шинжилгээг хавсран гүйцэтгэх итгэмжлэгдсэн лабораторийг сонгон шалгаруулах зарлал

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.2 дахь заалт, Эрүүл мэндийн сайдын 2025 оны А/206 дугаар тушаал, “Эмийн чанарын хяналтын лабораторид тавих ерөнхий шаардлага” MNS 6621:2016, “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавих ерөнхий шаардлага” MNS ISO/IEC 17025:2018 стандартын 6.6 (Гаднаас нийлүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээ), 7.1.1 дэх хэсгийг тус тус үндэслэн:

Эм шинжлэх лабораторийг нүүлгэн шилжүүлэхтэй холбогдуулан лабораторийн хэвийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах зорилгоор эм, эмийн түүхий эд, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэглэгдэхүүн болон савлалтын материалын чанар, аюулгүй байдлын үзүүлэлтийг фармакопей, холбогдох стандартын дагуу шинжлэх итгэмжлэгдсэн лабораторийг сонгон шалгаруулах нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Сонгон шалгаруулалтад оролцох байгууллага нь хавсралтад заасан итгэмжлэлийн хүрээнд эм, эмийн түүхий эд, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэглэгдэхүүн болон савлалтын материалын хими, микробиологийн үзүүлэлтээр шинжилгээг гүйцэтгэх чадавхтай байна.

Баримт бичгийн шаардлага хангасан лабораторид газар дээр нь очиж лабораторийн үйл ажиллагаатай танилцана.

Тавигдах шаардлага:

  1. Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавих ерөнхий шаардлага” MNS ISO/IEC 17025:2018 стандартын дагуу итгэмжлэгдсэн байх;
  2. Эм, эмийн түүхий эд, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэглэгдэхүүн болон савлалтын материалын хими, микробиологийн үзүүлэлтээр итгэмжлэгдсэн байх;
  3. Шаардлагатай мэргэшсэн хүний нөөцтэй байх  
  • Шинжлэгч: Эм зүй, анализ хими, эмийн нян судлал болон бусад тохирох мэргэжилтэй байх
  • Шинжлэгч нь ур чадварын сорилт, болон лаборатори хоорондын харьцуулалтад хамрагдаж хангалттай үнэлгээтэй байх, тухайн шинжилгээгээр эрх олгосон байх
  • Техникийн удирдлага: Ажилтнуудыг мэргэжил арга зүйгээр хангах, сорилтын үр дүнд үнэлгээ хийх, шинжлэгчийн тайлан, шинжилгээний сертификатад гарын үсэг зурж, баталгаажуулах чадавхтай байх
  • Чанарын менежер нь лабораторид чанарын удирдлагын тогтолцооны хэрэгжилтийг хангах, чанарын бодлогын үр нөлөөтэй байдлыг үнэлэх чадавхтай байх
  • Чанарын менежментийн тогтолцооны чанарын менежер бэлтгэх сургалтад хамрагдсан, гэрчилгээтэй байх
  1. Шинжилгээнд ашиглаж буй стандарт бодис, стандартчилсан загвар, аттестатчилсан стандартчилсан загвар нь хүчинтэй хугацаатай, гарал үүсэл тодорхой, гэрчилгээтэй байх
  2. Хэмжих хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж нь баталгаажуулалт, шалгалт тохируулгад тогтмол хамрагдсан байх

Сонгон шалгаруулалтад оролцох байгууллагын ирүүлэх материал:

  • Албан хүсэлт
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Байгууллагын танилцуулга  
  • Шинжилгээний үнийн тариф
  • Хэмжих хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмжийн нэр төрлийн жагсаалт, нарийвчлал, хазайлт, шалгалт тохируулгын хүчинтэй байдал, холбогдох бичиг баримт /Үйлдвэрлэгч, Марк загвар, Бодит зураг/
  • Гадаад, дотоод чанарын хяналтад хамрагдсан байдал холбогдох баримт бичиг
  • Хүний нөөцийн мэргэшсэн байдал, холбогдох бичиг баримт
  • Шинжлэгч: Ур чадварын сорилт, болон лаборатори хоорондын харьцуулалтад хамрагдсан байдал, эм шинжлэгчид шинжилгээ хийх эрхийг баталгаажуулан тухайн ажлын байранд ажиллах эрх олгосон байдал
  • Техникийн удирдлага: Ажилтнуудыг мэргэжил арга зүйгээр хангах, сорилтын үр дүнд үнэлгээ хийх, шинжлэгчийн тайлан, шинжилгээний сертификатад гарын үсэг зурж, баталгаажуулах чадавхтайг нотлох баримт /Сургалт, ур чадварын сорилт, лаборатори хоорондын харьцуулалтад хамрагдаж хангалттай үнэлэгдсэн баримт/
  • Чанарын менежментийн тогтолцооны чанарын менежер бэлтгэх сургалтад хамрагдсан, гэрчилгээний хуулбар
  • Итгэмжлэлийн хүрээний тодорхойлолт
  • Шинжилгээнд ашиглаж буй стандарт бодис, стандартчилсан загвар, аттестатчилсан стандартчилсан загварын жагсаалт, баталгаажсан байдал

Сонгон шалгаруулалтын хугацаа:

2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 17:00 цаг хүртэл

Материал хүлээн авах:

Материалыг албан бичгийн хамт цахимаар болон хэвлэмэл байдлаар ирүүлнэ.

Холбоо барих:

Утас: 51260182, 51260219

Мэйл хаяг: info@mmra.gov.mn


Эм шинжлэх лаборатори

Дарга Х.Одонтуяа

Утас: 7000-1005