“Эрдмийн чуулган-68” эм зүйн салбар хуралдаан амжилттай
зохион байгуулагдлаа.
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн “ЭРДМИЙН ЧУУЛГАН-68” ЭМ ЗҮЙН САЛБАР ХУРАЛДААН 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулагдлаа.
Тус хуралдаанд салбарын эрдэмтэн судлаачид, багш, эм зүйчид өргөнөөр оролцож эм зүйн шинжлэх ухаан, эмийн бодлого, судалгааны чиглэлээр сүүлийн үеийн мэдээ мэдээллийг танилцуулан хуралдаанаар хэлэлцүүллээ.
Эрдмийн чуулган-68 эм зүйн салбар хуралдаанд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар дарга П.Алтанцэцэг оролцсон бөгөөд Эмийн бүртгэлийн хэлтсийн дарга Т.Мөнхтуул, бүртгэлийн мэргэжилтэн Х.Тунгалагтамир нарын судалсан судалгааны ажил болох “Монгол Улсад бүртгэгдсэн эмийг эм судлалын бүлгээр ангилсан үр дүн” сэдэвтэй илтгэл хоёр дугаар байранд шалгарсан. Тус илтгэл эмийн бүртгэл, ангиллын өнөөгийн байдал, талаар дэлгэрэнгүй мэдээлэл багтсан.
Тус илтгэл нь эмийн хэрэглээний зохистой байдлыг сайжруулах, эмийн бүртгэлийн бодлогыг боловсронгуй болгоход чухал ач холбогдолтой мэдээллийг агуулснаараа онцлог байв.
“Эрдмийн чуулган-68” нь эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг түгээх, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинжлэх ухааны хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж байна.