ЭХЭМҮТ-ийн удирдлагуудтай уулзалт хийв

ЭЭХХЗГ-аас Зайлшгүй шаардлагатай эмийн XI, Хүүхдийн зайлшгүй шаардлагатай эмийн IV жагсаалтыг 2025 онд боловсруулж батлуулах, ДЭМБ, ЭМЯ, ЭХЭМҮТ-тэй хамтран “Хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээг сайжруулах Глобал платформ-ын хүрээнд холбогдох ажлуудыг хэрэгжүүлж байна.

Тус газрын дарга Н.Эрдэнэбаяр, Лиценз, зөвшөөрлийн зохицуулалтын газрын дарга Г.Цэцэнсанаа, Эмийн аюулгүй байдлын тандалт судалгааны газрын ахлах мэргэжилтэн Л.Дулмаа нар өнөөдөр ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ж.Отгонбаатар, Эмнэлзүй хариуцсан тэргүүн дэд захирал Л.Ганбаяр, Төлөвлөлт, үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Э.Бямбасүрэн нартай уулзаж, дээрх үйл ажиллагаануудын явц, тулгамдсан асуудлууд, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцон, эмчилгээнд хэрэглэж буй уналт таталтын ба хүүхдийн хорт хавдрын зарим эмийн хяналт шинжилгээг хамтран хийх талаар ярилцаж шийдвэрлэв.

Захиргаа, удирдлагын газар

Мэргэжилтэн Д.Даваахүү

Утас: 51-260191