Эмийн зөвлөлийн эм судлалын салбар зөвлөлийн хуралд материал ирүүлэх тухай

Эмийн зөвлөлийн Эм судлалын салбар зөвлөлийн ээлжит хурал 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр болох тул хэлэлцүүлэх материалыг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал албан бичгээр ирүүлнэ үү.

Дээрх хугацаанд ирүүлээгүй тохиолдолд дараагийн хурлаар хэлэлцүүлэхийг анхаарна уу!

1. ЭМИЙН ХЭРЭГЛЭХ ЗААВАР БАТАЛГААЖУУЛАХААР ИРҮҮЛЭХДЭЭ:

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 25.2., 25.3., 25.4-д заасны дагуу боловсруулж, дараах мэдээллийг албан бичигт тусгасан байна.

Үүнд:

  1. Эмийн хэрэглэх заавар баталгаажуулах хүсэлт
  • Албан хүсэлт
  • Монгол хэл дээрх орчуулсан хэрэглэх заавар-1%;
  • Эх сурвалж болох Англи эсвэл Орос хэл дээрх заавар-1%;

 

  1. Эмийн хэрэглэх зааврын өөрчлөлт баталгаажуулах хүсэлт
  • Албан хүсэлт
  • Монгол хэл дээрх орчуулсан хэрэглэх заавар-1%;
  • Эх сурвалж болох Англи эсвэл Орос хэл дээрх заавар-1%;
  • Монгол хэл дээрх хуучин тамгатай хэрэглэх заавар-1%
  • Хуучин Англи эсвэл Орос хэл дээрх заавар-1%
  • Харьцуулсан хүснэгт-1%

 

  1. Эм судлалын салбар зөвлөлийн өмнөх хурлаас буцаж, засвар хийн хурлаар дахин хэлэлцүүлэх эмийн хэрэглэх заавар баталгаажуулах хүсэлт
  • Албан хүсэлт
  • Засвар хийсэн Монгол хэл дээрх хэрэглэх заавар-1%;
  • Эх сурвалж болох Англи эсвэл Орос хэл дээрх заавар-1%;
  • Өмнө буцаагдсан заавар

2. ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ЗӨВШӨӨРӨЛ ХҮСЭХЭД:

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 26 дугаар зүйл, Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлд нийцүүлэн боловсруулж и-Монголиа цахим системээр дараах байдлаар ирүүлнэ. Үүнд:

  1. Албан бичиг (эргэн холбоо барих хүний нэр, утасны дугаар тусгасан байх)
  2. ЭЭХХЗГ-ын даргын 2022 оны А/236 дугаар тушаалаар батлагдсан “Эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгааны зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зохицуулах журам”-ын 2-р хавсралт дахь Зар сурталчилгааны зөвшөөрөл хүссэн өргөдөл”-ийн маягтыг бөглөн хавсаргах;
  3. Видео бичлэг; (зөөврийн хэрэгслээр CD, флаш, хард диск г.м)
  4. Видео бичлэг дэх тайлбарлагчийн хэлэх үгийг зөвхөн Word файлаар илгээнэ.

Зар сурталчилгааны зөвшөөрөл хүсэхэд тавигдах шаардлага:

  1. Licemed.mohs.mn программд бүтээгдэхүүний хэрэглэх заавар, зургийг оруулсан байх;
  • Зар сурталчилгааны агуулгыг батлагдсан хэрэглэх зааврын хүрээнд боловсруулсан байх;
  • Агуулгад “Хэрэглэхийн өмнө эмийн заавартай танилцана уу”, “Эмчийн зааврын дагуу хэрэглэнэ үү” гэх мэт мэдээллүүдийг болон 2-3 түгээмэл тохиолддог гаж нөлөө, анхааруулга, хориглох заалтыг багтаасан байх;
  • Тайлбарлагчийн хэлэх үг товч тодорхой, найруулгын алдаагүй, ирүүлсэн файл үг үсгийн алдаагүй байх; 

Жич: Зөвшөөрөл гарсны дараа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 27.6 дахь хэсэгт “эм, эмнэлгийн хэрэгслийн зар сурталчилгаа хийх энгийн зөвшөөрөл олгоход 40000 төгрөг“ гэж заасны дагуу тэмдэгтийн хураамжийг төлж, баримтыг и-Монголиа цахим системд илгээсны дараа зөвшөөрлийг авах боломжтой болно.