Химийн бодис ашиглах тусгай зөвшөөрөл авах ажлыг туслан гүйцэтгүүлэх компанийг сонгон шалгаруулна

Хийгдэх ажил:

  • Байгаль орчны төлөв байдлын ерөнхий үнэлгээ, химийн хорт болон аюултай бодисын эрсдэлийн үнэлгээ бүхий байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, хянан баталгаажуулах болон Химийн бодис ашиглах тусгай зөвшөөрөл авах материалын бүрдүүлбэрийг хангуулах


Тавигдах шаардлага:

  • Байгаль орчны үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй, зөвшөөрлийн хугацаа хүчинтэй байх
  • Ижил төстэй  чиглэлээр сүүлийн 3 жил гүйцэтгэсэн ажлын гэрээ, гэрээ дүгнэсэн акт /давуу тал болно/
  • Үнийн санал, баримт бичгийн бүрдүүлбэрийг битүүмжлэн ирүүлэх

Дээрх шаардлагыг хангасан ААН-үүд 2025 оны 11 сарын 12-ны өдрийн 17 цаг 30 минутаас өмнө битүүмжлэгдсэн материалаа “ЭЭХХЗГ”-т хаяглан Энхтайван найрамдлын ордонд байрлах ЭЭХХЗГ-ын бичиг хэрэгт ирүүлнэ үү.