Байгууллагын нийт ажилчдын ээлжит хурал боллоо

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын нийт ажилчдын ээлжит хурал 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Хурлын үеэр Газрын дарга Н.ЭрдэнэбаярБодлогын баримт бичиг болон албан хаагчдын тайлан ирүүлэх хугацаа”, “Газар, хэлтсийн 2025 оны гүйцэтгэлийн тайлангийн явц” зэрэг цаг үеийн асуудлуудыг онцлон дурдаж, нийт албан хаагчдыг ажлын хариуцлага, зохион байгуулалтдаа анхаарч, төлөвлөгөөт ажлуудаа хугацаанд нь чанартай хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.

Мөн KOICA байгууллагын сургалтаар Бүгд Найрамдах Солонгос Улсад суралцсан албан хаагчид сургалтаар олж авсан мэдлэг, олон улсын сайн туршлагыг хамт олонтойгоо хуваалцаж, байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцсон юм.

Түүнчлэн Авлигатай тэмцэх газрын комиссар Б.БалдандоржАвлигын хор, хөнөөл” сэдвээр, “BCH Knights” сагсан бөмбөгийн багийн ерөнхий менежер Б.ТөгөлдөрАз жаргалтай ажиллах нууц” сэдвээр тус тус сонирхолтой, урам зориг өгсөн сургалтыг зохион байгуулж, хамт олонд эерэг хандлага түгээв.

Энэ үеэр Ёс зүйн дэд хорооноос уламжлал болгон шалгаруулдаг Ёс зүйтэй албан хаагч”-аар Дотоод сүлжээний инженер Д.Даваахүү тодорч, газрын дарга Н.Эрдэнэбаяр түүнд Батламж” болон гарын бэлэг гардуулж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Энэхүү хурал нь байгууллагын зорилго, үнэт зүйлсийг нийт ажилчдад сэргээн сануулах, хамт олны уур амьсгал, идэвх санаачлагыг нэмэгдүүлэх, байгууллагын дотоод соёлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.