НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.6 дахь хэсэгт заасны дагуу Эмийн зөвлөл, эмнэлгийн хэрэгслийн зөвлөлийн гишүүнийг нөхөх  нээлттэй сонгон шалгаруулалтад урьж байна.

 

Зөвлөлийн гишүүнээр ажиллах хүсэлтэй иргэд 2025 оны 11 дугаар сарын 04-ны өдрийн ажлын цагт багтаан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын info@mmra.gov.mn цахим хаягаар болон эмийн бүртгэлийн мэргэжилтэн Д.Туяацэцэгт цаасаар авчирч өгнө үү. /206 тоот өрөө/

Үүнд:

  1. Зөвлөл болон салбар зөвлөлийн гишүүнээр ажиллахыг хүссэн өргөдөл;
  2. Ажиллаж буй байгууллагын тодорхойлолт;
  3. Сахилгын болон ёс зүйн зөрчилгүй талаарх байгууллагын тодорхойлолт;
  4. Анкет Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам”-ын 1-р хавсралтаар/;
  5. Иргэний цахим үнэмлэхийн хуулбар эсхүл иргэний лавлагаа;
  6. Боловсролын дипломын хуулбар;
  7. Мэргэжлийн эсхүл эрдмийн зэргийн үнэмлэхийн хуулбар
  8. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /E-Mongolia цахим сангаас сүүлийн 10 жил татаж авсан байх/;
  9. Бүтээлийн жагсаалт /Сүүлийн 5 жил/;
  10. Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, ханган нийлүүлэх байгууллагатай ашиг сонирхлын зөрчилгүй, хамааралгүй талаарх Нийтийн албан тушаалтны ашиг сонирхлын зөрчлийн мэдэгдэл, тайлбар (Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 05 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралт)
  11. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээгээгүй тухай тодорхойлолт /E-Mongolia цахим сангаас авсан байх/

 

Жич: Сонгон шалгаруулалтад оролцогч нь зөвлөлүүдийн алинд нэр дэвшихээ өргөдөлд тодорхой бичнэ. Мөн материалуудыг зөвхөн цаасаар хүлээн авах бөгөөд тодруулах зүйлээ ажлын цагаар Д.Туяацэцэгээс 51-260232 дугаарын утсаар асууна.