Бүртгэлийн шинжээчийн сургалт боллоо
Чанартай, аюулгүй, эмчилгээний өндөр идэвхтэй эмийг бүртгэхэд бүртгэлийн шинжээчийн мэргэжлийн түвшинд, шинжлэх ухааны үндэслэлтэй, үнэн зөв, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, хараат бусаар үнэлгээ хийж, дүгнэлт гаргах нь чухал ач холбогдолтой юм.
Эм, эмийн үйлчлэгч бодис, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, лабораторийн оношилгооны хэрэгслийн бүртгэлийн баримт бичигт үнэлгээ хийж, дүгнэлт гаргах орон тооны бус шинжээчийн сургалт 2025 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт боллоо.
Сургалтаар Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой журам, олон улсын туршлага, шинжээчийн дүгнэлт гаргахад анхаарах асуудал, практик туршлагын талаар илтгэл сонсож, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Эмийн бүртгэлийн хэлтэс Утас:51-260232