Эмийг зохистой хэрэглэхийг иргэн бүрт уриалж байна
ЭМИЙГ ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭХИЙГ ИРГЭН БҮРТ УРИАЛЖ БАЙНА
"ЦАХИМ ЖОР, ЦАГ ХЭМНЭНЭ.
Сэлэнгэ аймагт Дэлхийн эм зүйчдийн өдөр буюу 9-р сарын 25-ны тэмдэглэлт өдрийг угтан "Эмийн аюулгүй, зохистой хэрэглээг нийгэмд түгээн дэлгэрүүлж, хүн бүрийн эрүүл мэндийн төлөө эрүүл биеийг эрхэмлэе" зорилгын хүрээнд ЭМИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭНИЙ 14 ХОНОГИЙН АЯН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
Аяны хүрээнд Сүхбаатар, Мандал, Сайхан суманд Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Энхийн Манаа Эм Холбоо, аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмзүйн алба, хувийн хэвшлийн эмийн сангууд, ард иргэд хамтран "Эрүүл биеийг эрхэмлэе" уриан доор өглөөний явган алхалт, ” Эмийг зохистой хэрэглэе” уриан дор иргэдийн дунд эмийн зохистой хэрэглээний талаарх танин мэдэхүйн өдөрлөгийг амжилттай зохион байгуулан, аймгийн нийт эмч, эмийн мэргэжилтний мэдлэг чадвараа ашиглан зөрчилгүй цахим жор бичиж ард иргэдээ хүндрэл чирэгдэлгүй үйлчилж буй чадварлаг эмч нараа алдаршуулан талархал илэрхийллээ.
Мөн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, аймгийн Эрүүл мэндийн газар хамтран Сэлэнгэ аймгийн 23 сум, тосгоны бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд, хувийн хэвшлийн эмийн сангуудын нийт 130 гаруй эмч, эмийн мэргэжилтэнг чадавхжуулах зорилгоор онол, практик хосолсон сургалтыг 2 удаа танхимаар зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өrч, санал солилцон ажиллалаа.