Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтдаа хамрагдана уу
Монгол улс ДЭМБ-аас зөвлөмж болгосон томуугийн А хүрээний 2 хэв шинж, B хүрээний 2 хэв шинжийг агуулсан 4 цэнт вакцинаар Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтыг 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр хийж байна.
Манай улсад жилд дунджаар 630,000-700,000 хүн томуугаар өвчилж, 45,000-47,000 тохиолдол эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 40-50 хүн нас бардаг.
Сүүлийн 3 жилд томуугийн улирал 2 дахин удаан үргэлжилж, өвчлөл 1,5-2 дахин нэмэгдсэн байна.
2024 оны статистик мэдээгээр амьсгалын эрхтний өвчний шалтгаант нас баралт нь 0-1 насны хүүхдийн эндэгдлийн шалтгааны хоёрдугаарт, 1-4 насны хүүхдийн эндэгдлийн шалтгааны нэгдүгээрт, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 20 хувийг тус тус эзэлж байна.
Томуугийн халдвараар өвчлөх, хүндрэх эрсдэлтэй хүн ам болох:
- 6 сартайгаас 5 хүртэлх насны хүүхдүүд;
- Жирэмсэн эмэгтэй;
- 65-аас дээш насны ахмадууд, архаг хууч өвчтэй хүмүүс;
- Эмч, эмнэлгийн ажилтан, хүүхдийн байгууллагын багш нар дархлаажуулалтад үнэ төлбөргүй хамрагдах юм.
.jpg)