Олон улсын хамтын ажиллагааны хүрээнд ЭЭХХЗГ-ын албан хаагчид БНСУ-д Эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалтын чадавхыг бэхжүүлэх багц сургалтад хамрагдаж байна

БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКA)-ын групп сургалтын хөтөлбөрийн хүрээнд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 45 албан хаагч 2025-2027 онд Монгол Улсад эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалтын чадавхыг бэхжүүлэх нь сэдэвт сургалтад хамрагдахаар болсон билээ.

Энэхүү хөтөлбөрийн 2025 оны сургалтын хүрээнд тус газрын 14 албан хаагч 08 дугаар сарын 24-нөөс 09 дүгээр сарын 06-ны өдрүүдэд БНСУ-д “Эмийн бүртгэл”, “Чанарын удирдлага ба Эмийн үйлдвэрийн зохистой дадлын стандартууд”, “Эмийн зохицуулалтын шинжлэх ухаан, “Эмийн эмнэлзүйн туршилт судалгааны загвар ба ёс зүйн асуудлууд”, “Эмийн гаж нөлөөний мэдээлэл болон менежмент”, “Эмнэлгийн хэрэгслийн ангилал ба бүртгэлийн тогтолцоо” зэрэг сэдвүүдээр сургалтад хамрагдаж байна.