"Эрүүл мэндийн технологи-2025" үзэсгэлэнд идэвхтэй оролцохыг урьж байна.

"Эрүүл мэндийн технологи-2025" үзэсгэлэнг Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн "Эм" холбоо, Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэг, “Сая Мөнх” XXК хамтран 26 дах жилдээ зохион байгуулаж байгаа бөгөөд энэ жилийн хувьд Эрүүл мэндийн сайдын 2025 оны А/29 дүгээр тушаалын дагуу "Хиймэл оюун ухаанд суурилсан дэвшилтэд технологи" сэдвийн хүрээнд 2025 оны 09 дүгээр сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Тус үзэсгэлэнгийн зорилго нь эрүүл мэндийн салбарт нэвтэрсэн шинэ эм, эмнэлгийн хэрэгсэл, оношилгоо, эмчилгээний дэвшилтэд технологи, арга аргачлалыг олон нийтэд сурталчлан таниулах төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг олон нийтэд сурталчлах юм. Иймд эрүүл мэндийн салбарт шинээр нэвтрүүлсэн, нэвтрүүлэх боломжтой эм, эмнэлгийн хэрэгсэл, оношилгоо, эмчилгээний дэвшилтэд технологи, арга аргачлалын талаар танилцуулан үзэсгэлэнд идэвхтэй оролцохыг урьж байна.