Талархал

Эмийн гаж нөлөөний тохиолдол мэдээлэх eReporting цахим системээр дамжуулан иргэд, эрүүл мэндийн байгууллагаас хүлээн авч, дүн шинжилгээ хийн ажиллаж байна. 2025 оны 03 дугаар улирлын байдлаар мэдээлэгдсэн гаж нөлөөний 114 тохиолдлын шалтгаан хамаарал, эрсдэлийн үнэлгээг Эм судлалын салбар зөвлөлийн 5 удаагийн хурлаар хэлэлцүүлж, баталгаажуулан Vigilyze системд 5 тохиолдлыг илгээж, нийт 237 тохиолдлыг Олон Улсын Vigibase мэдээний санд мэдээлээд байна. Эмийн гаж нөлөө, аюулгүй байдлын тандалтын тогтолцооны нэг чухал хэсэг нь эмийн гаж нөлөөний тохиолдлыг мэдээлэх үйл ажиллагаа юм. Гаж нөлөөний дохио, мэдээллийг идэвхтэй мэдээлж байгаа Эрүүл мэндийн байгууллагуудад хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлъе.