Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн байгууллага, эм хангамжийн байгууллагын үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус болон урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж байна.

Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын даргын 2025 оны 02дугаар сарын 12-ны өдрийн баталсан 07/07, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн баталсан 07/09 дугаартай удирдамжийн хүрээнд аймгийн төв буюу Сүхбаатар суманд үйл ажиллагаа явуулж буй нийт эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллага, зах зээлд хадгалж, худалдан борлуулж, үйлчилж буй хуурамч улсын бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг илрүүлэх, хууль бус худалдаалалтыг таслан зогсоох, чанар аюулгүй байдлыг хангуулах, жороор олгох заалт бүхий эмийг жоргүйгээр эсхүл хүчингүй жороор олгож буй байдалд хяналт шалгалт хийгдэж байна. Хяналт шалгалтаар Эм эмнэлгийн хэрэгслийн тухай, Зөвшөөрлийн тухай хуулиуд түүнд нийцүүлэн гаргасан журам дүрэм, Эмийн жорын маягт, жор бичилт MNS 5376:2016 -н стандартын хэрэгжилт, Тебантин эмийн зарцуулалтад хяналт тавин илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, жороор олгох эмийг цахим жороор олгох байдлыг сайжруулах, эмнэлгийн ажилтны ёс зүйн хэм хэмжээг сахин ажиллах чиглэл өгөн эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаж байна.