Сонгон шалгаруулалтын зар

ДЭМБ-ын санхүүжилтээр “Хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээг сайжруулах хүрээнд GPACCM-ээр дамжуулан цитотоксик эм хүлээн авахтай холбоотой тогтвортой үйл ажиллагааг хэрэгжүүлэхсэдэвт  батлагдсан удирдамжийн дагуу эм хүлээн авах, хадгалах, түгээх үйл ажиллагаанд хяналт хийх, эс хордуулах эмийн гаж нөлөөг хянах, бүртгэх үйл ажиллагаатай холбоотой баримт, бичгийн  боловсруулалт хийж  танхимын сургалт зохион байгуулах тул англи хэлнээс монгол хэл рүү, монгол хэлнээс англи хэл рүү аман болон бичгийн орчуулгa хийх орон тооны бус богино хугацааны орчуулагчийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.


Орчуулагчид тавигдах шаардлага:

1. Хүсэлт

2. Иргэний үнэмлэх

3. Төрийн албан хаагчийн анкет

4. Англи хэлний оноо болон орчуулагчийн гэрчилгээ



Жич: Англи хэл дээр бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалж гадаадын их сургууль төгссөн бол, мөн анагаах ухааны чиглэлээр англи хэл дээр мэргэжил дээшлүүлсэн бол англи хэлний түвшин тогтоох шалгалтын оноо шаардахгүй.

 

ДЭМБ-ын санхүүжилтээр “Хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээг сайжруулах хүрээнд GPACCM-ээр дамжуулан цитотоксик эм хүлээн авахтай холбоотой тогтвортой үйл ажиллагааг хэрэгжүүлэх” сэдэвт  батлагдсан удирдамжийн дагуу эм хүлээн авах, хадгалах, түгээх үйл ажиллагаанд хяналт хийх, эс хордуулах эмийн гаж нөлөөг хянах, бүртгэх үйл ажиллагаатай холбоотой баримт, бичгийн  боловсруулалт хийж, дата цуглуулах орон тооны бус богино хугацааны мэргэжилтний сонгон шалгаруулалтыг зарлаж байна. 


Мэргэжилтэнд тавигдах шаардлага:

1. Хүсэлт

2. Иргэний үнэмлэх

3. Төрийн албан хаагчийн анкет

 

Жич: Анагаах, эм зүйн ухааны чиглэлээр бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалсан багшлах эрхийн гэрчилгээтэй бол давуу тал болно. 


Мэдээлэл ирүүлэх хугацаа, хаяг: 2025.10.08 - 2025.10.10

Монгол улс, 15160 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Энхтайван найрамдлын ордон

Цахим хаяг: info@mmra.gov.mn

Холбогдох утас: 51-260224; 51-260226