Шинэ системийн сургалт зохион байгууллаа

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын нэгдсэн системийг хөгжүүлэгч ЭМХТ-ийн Цахим хөгжлийн албатай хамтран 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр шинээр хэрэглээнд нэвтрүүлэх “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын нэгдсэн систем”-ийг танилцуулах сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад танхим болон цахимаар нийт 126 ханган нийлүүлэх байгууллагын төлөөлөл оролцож, шинэ системийн хэрэглээ, боломжуудтай танилцан, практик хэрэглээний талаар мэдээлэл авч сонирхсон асуултад хариулт авсан.

Тус нэгдсэн систем нь эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын хүртээмжийг сайжруулах, олон улсын жишигт нийцсэн ил тод, үр дүнтэй зохицуулалтыг бий болгох ач холбогдолтой бөгөөд цаашид хэрэглээнд бүрэн нэвтрүүлэхээр ажиллаж байна.