Эм, эмнэлгийн хэрэгсэл, эмийн үйлчлэгч бодис, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг бүртгэх журмын танилцуулах сургалтыг зохион байгууллаа.
“Эм, эмнэлгийн хэрэгсэл, эмийн үйлчлэгч бодис, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг бүртгэх журам” ЭМС-ын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/206 дугаар тушаалаар батлагдаж, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн 7272 дугаарт 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр бүртгэж, мөрдөж эхэлсэнтэй холбоотойгоор Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас бүртгүүлэгч байгууллагуудад зориулсан сургалтыг 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтад 101 хүн оролцож, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль болон Эм, эмнэлгийн хэрэгсэл, эмийн үйлчлэгч бодис, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг бүртгэх журмын талаар мэдээлэл сонсож, сонирхсон асуудлаар хариулт авлаа.
Хууль, эрх зүйн шинэчлэл нь эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлыг хангах, салбарын бодлого, зохицуулалтыг илүү үр дүнтэй, ил тод явуулах, олон улсын жишигт нийцүүлэх, иргэдийн аюулгүй байдал, эмийн хүртээмжийг хангах чиглэлд томоохон ахиц гаргах ач холбогдолтой юм.