Монголын эм зүйн салбарын хөгжлийг дэмжсэн хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
Монголын Эм зүйн байгууллагуудын нэгдсэн "Эм" холбоо төрийн бус байгууллагатай эм зүйн салбарын хөгжлийг дэмжих, салбарын бодлогыг тодорхойлох, хэрэгжилтийг хангах, эм хангамжийн тогтолцоог сайжруулах зорилгоор хамтран ажиллах гэрээнд 2025 оны 7 дугаар сарын 7-ны өдөр гарын үсэг зурж, албан ёсоор баталгаажууллаа.
Хамтын ажиллагааны хүрээнд талууд дараах чиглэлүүдээр хамтран ажиллах бөгөөд үүнд:
- Эм зүйн салбарын хөгжлийн бодлого, хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын боловсруулалт, сайжруулалтад мэргэжлийн оролцоог нэмэгдүүлэх,
- Эм хангамжийн салбарт өмчийн хэлбэр харгалзахгүйгээр хөрөнгө оруулалтыг татах, хувийн хэвшлийн оролцоог дэмжих,
- Эм зүйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах,
- Салбарын түншлэл, итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг багтаж байна.
Энэхүү гэрээ нь Монгол Улсын эм зүйн салбарын хөгжилд төр, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагуудын үр дүнтэй хамтын ажиллагааг бий болгох, тогтвортой эрх зүйн орчныг бүрдүүлэх, улмаар иргэдийн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Цаашид талууд хамтран ажиллах төлөвлөгөө, арга хэмжээний хүрээнд нээлттэй, ил тод, үр өгөөжтэй харилцааг бий болгож, эм зүйн салбарын мэргэжлийн хөгжлийг дэмжих бодит үр дүнд хүрэхээр зорьж байна.
Монголын Эм зүйн байгууллагуудын нэгдсэн "Эм" холбоо төрийн бус байгууллагатай Эмзүйн салбарын хөгжлийн бодлогыг тодорхойлох, бодлогын хэрэгжилтийг хангах, эм хангамжийн салбарын үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх хууль, тогтоомж, дүрэм, журам, стандартын боловсруулалт, оролцоог нэмэгдүүлэх, эм хангамжийн салбарт өмчийн хэлбэр харгалзахгүйгээр хөрөнгө оруулалт татах, нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоог дэмжих замаар эм зүйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж талуудын түншлэл, итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар гэрээнд гарын үсэг зурж баталгаажууллаа.