Нийт албан хаагчдын ээлжит хурал зохион байгуулагдлаа
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын нийт албан хаагчдын ээлжит хурал 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Хурлын үеэр газрын дарга Н.Эрдэнэбаяр олон улсын жишиг тогтоох үнэлгээний явц(GBT), нийт албан хаагчдын 2025 оны эхний хагас жилийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээ, 2023–2025 оны статистик үзүүлэлт зэрэг чухал мэдээллийг танилцуулж, байгууллагын цаашдын үйл ажиллагааны чиглэлийг онцлон тэмдэглэлээ.
Хурлын үеэр Лиценз, зөвшөөрлийн зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн О.Одончимэгт тэтгэвэрт гарсанд нь баяр хүргэж, байгууллагын хамт олон талархал илэрхийлэн дурсгалын зүйл гардуулан өглөө.
Мөн Ёс зүйн дэд хорооноос 2025 оны 06 дугаар сарын “Ёс зүйтэй албан хаагч”-аар Эмийн бүртгэлийн өөрчлөлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн Х.Тунгалагтамирыг шалгаруулж, батламж болон гарын бэлэг гардуулан, түүний ажилд хандах хариуцлага, үлгэр дуурайллыг үнэллээ.