Бичил биетний тэсвэржилтээс сэргийлэх салбар дундын орон тооны бус зөвлөл хуралдлаа.

Бичил биетний тэсвэржилтээс сэргийлэх салбар дундын үйл ажиллагааны төлөвлөгөө (2022-2025)”-ний хэрэгжилтийг хангах орон тооны бус салбар зөвлөл 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хуралдаж, 2025 оны эхний хагас жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл, цаашид хийх ажлын талаар хэлэлцэхээс гадна төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг үнэлсэн үнэлгээний урьдчилсан дүнтэй танилцлаа. Хуралд ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте болон бусад олон улсын байгууллагууд оролцож санал солилцсон ба Бичил биетний тэсвэржилтээс сэргийлэх салбар дундын үйл ажиллагааны төлөвлөгөө (2026-2029)”-ний төсөл боловсруулах, бичил биетний тэсвэржилтийг хянах, сэргийлэх үндэсний чуулганыг энэ ондоо багтаж зохион байгуулахаар боллоо.