Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сэдвээр сургалт зохион байгууллаа
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт 2024–2025 онд шинээр томилогдсон нийт 21 албан хаагчдад 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хурлын танхимд Авлигатай тэмцэх газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн комиссар Д.Балдандорж “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулж албан хаагчдыг авлига, ашиг сонирхолоос ангид шударга, хуулийн хүрээнд хариуцлагатай ажиллах талаарх мэдлэгийг олгож хамтран ажиллалаа.