Эрүүл мэндийн салбарын чанарын удирдлагын тогтолцоог сайжруулах сургалт амжилттай зохион байгуулагдлаа

Эрүүл мэндийн салбарын чанарын удирдлагын тогтолцоог сайжруулах, олон улсын стандартыг нэвтрүүлэх зорилгын хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), Азийн хөгжлийн банк (АХБ)-тай хамтран “Чанарын удирдлагын тогтолцоо” сэдэвт дөрөв хоногийн сургалтыг 2025 оны 6 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Сургалтад Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар болон хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн нийт 30 гаруй оролцогч хамрагдаж, чанарын удирдлагын тогтолцооны суурь ойлголт, хэрэгжилт, хяналт-шинжилгээ, тасралтгүй сайжруулалтын талаар онол, практик хослуулсан мэдлэг, ур чадвар эзэмшлээ.

Сургалтыг ДЭМБ-ын эрүүл мэнд хариуцсан Жинхо Шин, АХБ-ын эрүүл мэндийн мэргэжилтэн Жэ Кён Ким, АХБ-ын мэргэжилтэн Жэ Хо Жун болон Бусун Ким нар удирдан явуулж, олон улсын түвшний агуулга, аргачлалыг оролцогчдод хүргэснээр сургалтын чанар, үр дүнг улам өндөрт хүргэлээ.

Оролцогчид байгууллагын түвшинд чанарын удирдлагын тогтолцоог төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах арга зүйд тодорхой ойлголттой болж, олон улсын шаардлагад нийцсэн чанарын тогтолцоог бүрдүүлэх чадамжтай боллоо.

ДЭМБ-аас сургалтыг амжилттай дүгнэж, оролцогчдод сертификат гардуулсан бөгөөд нийт суралцагчид сургалтын багш, зааварлагч нарт талархал илэрхийлж, дурсгалын бэлэг гардууллаа.

Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарын чанар, аюулгүй байдлыг сайжруулах, улмаар тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн чухал алхам боллоо.