Монгол Улсад ДЭМБ-ын удирдамжийн дагуу чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх нь” сэдэвт хамтарсан сургалт-семинар зохион байгуулагдаж байна

2025 оны 6-р сарын 10-ны өдөр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) болон Азийн Хөгжлийн Банк (АХБ)-аас хамтран зохион байгуулсан “Монгол Улсад ДЭМБ-ын удирдамжийн дагуу чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх нь” сэдэвт сургалт-семинар амжилттай зохион байгуулагдаж байна.

Тус арга хэмжээг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Н.Эрдэнэбаяр нээж, оролцогчдод амжилт хүсч үг хэллээ. Тэрээр Монгол Улсад эм, эмнэлгийн бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, олон улсын стандартад нийцүүлэх ажлын чухлыг онцолж, сургалт-семинарын үр дүнг бодит ажил хэрэг болгохыг онцлон тэмдэглэлээ.

Семинарт Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, хувийн хэвшлийн төлөөллүүд нийлсэн нийт 30 гаруй хүн оролцож байна. Мөн ДЭМБ-ын эрүүл мэнд хариуцсан  Жинхо Шин, АХБ-ын эрүүл мэндийн мэргэжилтэн Жэ Кён Ким, АХБ-ын нөөцийн мэргэжилтэн Жэ Хо Жун болон Бусун Ким нар оролцож, ДЭМБ-ын удирдамжийн дагуу чанарын баталгаажуулалт, хяналт-шинжилгээ хийх механизмын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, оролцогчид туршлагаа хуваалцав.

Энэхүү хамтарсан сургалт-семинар нь 2025 оны 06 дугаар сарын 10-аас 13-ыг дуустал болох бөгөөд Монгол Улсад эм, эмнэлгийн бүтээгдэхүүний чанарыг хангах, тогтвортой хөгжлийг дэмжих чухал алхам боллоо.