ЭМ ЗҮЙН МЭРГЭЖИЛТНИЙГ ЧАДАВХЖУУЛАХ НЬ” сэдэвт сургалтыг Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын эмийн мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгууллаа.

“ЭМ ЗҮЙН МЭРГЭЖИЛТНИЙГ ЧАДАВХЖУУЛАХ НЬ” сэдэвт сургалтыг Чанарын хяналтын газраас 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын эмийн мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгууллаа.

Сургалтаар Монгол улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолын дагуу “Дотоод хяналт шалгалт хийх тухай”,   "Эмийн жорын маягт, жор бичилт MNS5376:2016 стандарт”, “Эмийн гаж нөлөөг бүртгэн мэдээлэх”," Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, эрх зүйн орчин, хяналт шалгалтын явцад илэрч буй нийтлэг зөрчил дутагдлууд, цаашид анхаарах асуудлууд" сэдвүүдийн хүрээнд мэдээлэл өгч,  эм хангамж, эрүүл мэндийн байгууллагын 40 гаруй эмч, эмийн мэргэжилтэн хамрагдлаа.